🔼 Төгрөгийн ханш хэзээ чангардаг вэ?
Экспортын орлого нэмэгдэж, валютын орох урсгал импортын гарах урсгалаас давбал зах зээлд валют элбэгшиж, төгрөгийн ханш чангарах боломжтой.
🔽 Төгрөгийн ханш хэзээ сулардаг вэ?
Экспортын орлого буурах эсвэл импортын төлбөр нэмэгдэж, валютын гарах урсгал ихэсвэл зах зээлд валют ховордож, төгрөгийн ханш сулрах дарамт үүсэж болно.
⛏️ Нүүрсний үнэ төгрөгийн ханштай ямар холбоотой вэ?
Нүүрсний үнэ болон экспортын орлого нэмэгдэхэд Монгол Улсад орж ирэх валютын хэмжээ өсөх боломжтой. Харин нүүрсний үнэ буурч, экспортын орлого багасвал валютын орох урсгал саарч болзошгүй
👉 Валютын ханшийг ойлгохын тулд экспорт, импорт болон валютын эрэлт, нийлүүлэлтийг хамтад нь харах нь чухал.




Сэтгэгдэл