Journal/Мэдээ/dell-жилийн-борлуулалтын-таамгаа-25-тэрбум-болгож-нэмлээ
Мэдээ

Dell жилийн борлуулалтын таамгаа $25 тэрбум болгож нэмлээ

Dell Technologies💻 компани хиймэл оюун ухааны серверүүдийн эрэлт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 2027.01 сард дуусах санхүүгийн жилийн орлогын таамгаа 25 тэрбум ам.доллароор өсгөж, 192 тэрбум ам.долларт хүргэлээ.

ТКТэнгэр Капитал институтSep 2, 20265 мин унших1 views

Энэ нь шинжээчдийн таамагласан 💲 173 тэрбум ам.доллароос хол давсан үзүүлэлт бөгөөд 74 тэрбум ам.долларыг зөвхөн AI серверийн борлуулалтаас олохоор байгаа нь өмнөх оноос ⤴️ 3 дахин өссөн үзүүлэлт юм.

Тус компани сүүлийн 12 сард 130 гаруй тэрбум ам.долларын AI серверийн🤖 захиалга аваад байгаа аж. Мөн Dell нэгж хувьцаанд ногдох ашгийн таамгаа 25.50 ам.доллар болгож өсгөөд байна. Харин үйл ажиллагааны зардлаа нийт борлуулалтын дөнгөж 8%-д барьж чаджээ.

Борлуулалт болон ашгийн хүлээлт шинжээчдийн төсөөллийг давснаар Dell-ийн хувьцааны📈 ханш өссөн байна.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.