Journal/Мэдээ/coreweave-азийн-зах-зээлд-нэвтрэхээр-боллоо
Мэдээ

"CoreWeave" Азийн зах зээлд нэвтрэхээр боллоо

АНУ-ын 🗽хиймэл оюун хөгжүүлэгч "CoreWeave" компани Ази-Номхон далайн бүс нутаг дахь анхны хөрөнгө оруулалтаа зарлаж, Индонез улсад 360 мегаваттын ⚡хүчин чадалтай 3 шинэ дата төв байгуулахаар болсноо мэдэгдлээ.

ТАТэнгэр академи Aug 5, 20265 мин унших0 views

Уг төсөл нь 2028 онд ашиглалтад орох бөгөөд Зүүн өмнөд Азийн бүс нутгийн болон дэлхийн томоохон технологийн компаниуд, стартапуудад хиймэл оюуны тооцооллын хүчин чадлыг санал болгох юм.

Тус мэдээний дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "CoreWeave"-ийн хувьцааны үнэ 7 хүртэл хувиар өсөж, 91.75 ам.долларт хүрчээ.

Индонез улс нь cloud технологийн идэвхтэй хэрэглээ, хууль эрх зүйн орчин болон АНУ-ынтехнологийн аваргуудын хөрөнгө оруулалтын ачаар бүс нутагтаа хиймэл оюуны гол зангилаа төв болон хөгжиж байна.

Тус улсын дата төвийн зах зээл 2031 он гэхэд хоёр дахин өсөж, 6.08 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд өмнө нь "Amazon" 5 тэрбум, "Microsoft" 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлаад байсан юм.

Эх сурвалж: Bloomberg news

------------------------

Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

Холбоо барих: 8614-0272, 7711-0272

Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.