II улиралд Amazon-ийн 🛒нэгж хувьцаанд ногдох ашиг $1.97 болж, шинжээчдийн $1.82 гэсэн төсөөллийг давсан бол орлого нь $200.6 тэрбум хүрсэн нь мөн хүлээлтээс өндөр гарсан байна. Тус өсөлтөнд хиймэл оюуны эрэлтээс шалтгаалсан AWS үүлэн үйлчилгээний орлого $42.2 тэрбум болж өссөн нь голлон нөлөөлжээ.
Тус компани🤖AI-ийн эрэлт үргэлжлэн өснө гэж үзэн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө $220 тэрбум болгон нэмэгдүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирал Энди Жэсси👆 "2027, бүр 2028 оны эрэлт ч маш өндөр байна" гэж онцоллоо.
🌍Эх сурвалж: CNBC
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл