Энэ нь хиймэл оюуны өрсөлдөөнд БНХАУ-ын компаниуд барууны компаниудтай шууд өрсөлдөх хэмжээнд очсоныг харуулсан үйл явдал боллоо.
"Qwen3.8-Max" нь бие даан код бичих болон цогц даалгавруудыг урт хугацаанд тасралтгүй гүйцэтгэх чадвартай бөгөөд туршилтын үеэр программ хангамжийн иж бүрэн төслийг 16 өдрийн турш бие даан амжилттай гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн тус загвар нь АНУ-ын өрсөлдөгчдөөсөө үлэмж хямд буюу 1 сая токен тутмыг 2-оос 6 ам.доллароор санал болгож байгаа нь зах зээлд асар том давуу талыг олгож байна.
"Alibaba" ирэх долоо хоногт уг загварынхаа эх кодыг олон нийтэд нээлттэй татаж авах боломжтой болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэхүү мэдээний дараа Хонконгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 7 хувиар өсжээ.
Эх сурвалж: Bloomberg news
------------------------
Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
Холбоо барих: 8614-0272, 7711-0272
Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот




Сэтгэгдэл