Journal/Мэдээ/технологийн-салбарын-хувьцааны-уналт-apple-ба-oracle-д-юу-тохиолдов
Мэдээ

Технологийн салбарын хувьцааны уналт: Apple ба Oracle-д юу тохиолдов?

Apple-ийн 3-р улирлын ашиг шинжээчдийн таамаглалыг давсан ч хувьцааны ханш нь 3 хувиар уналаа. Учир нь шинэ загварын 👆 iPhone Duo утасны эрэлт өндөр байгаа ч санах ойн түүхий эдийн үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь ирэх улирлын ашгийн маржин болон үйлчилгээний орлогод нь сөргөөр нөлөөлөхөөр байна.

TCTenger Capital InstituteNov 3, 20265 мин унших10 views

Тэгвэл хэдийнээ 125.34 тэрбум ам.долларын өртэй байгаа Oracle компани хиймэл оюун ухаан, үүлэн технологийн дэд бүтцээ санхүүжүүлэхийн тулд 20 тэрбум ам.долларын бонд, хувьцаа гаргахаа мэдэгдсэнээр хувьцааны ханш нь 8.8 хувиар унаж, 📉 119.22 ам.доллар боллоо.

Хэдийгээр тус компани 2030 онд борлуулалтын орлогоо 3 дахин өсгөж,💲 225 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан ч хиймэл оюуны салбарт оруулж буй асар их хөрөнгө оруулалт нь технологийн гигантуудын ашигт ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдалд эргэлзээ үүсгэсэн хэвээр байна.

🌍Эх сурвалж: Reuters, Bloomberg

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

TC

Tenger Capital Institute

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.