Journal/Мэдээ/самсунгийн-ашиг-хиймэл-оюун-ухааны-зах-зээлийг-тогтворжуулах-уу
Мэдээ

Самсунгийн ашиг ⚙️хиймэл оюун ухааны зах зээлийг тогтворжуулах уу?

Маргааш санах ойн чип үйлдвэрлэгч Самсунг Электроникс компани хоёрдугаар улирлын урьдчилсан тайлангаа танилцуулна.

MТэнгэр академи Jul 6, 20265 мин унших3 views


Маргааш санах ойн чип үйлдвэрлэгч Самсунг Электроникс компани хоёрдугаар улирлын урьдчилсан тайлангаа танилцуулна.

------------------------

Самсунгийн хувьцаа энэ жил 💹155%-иар өссөн ч өнгөрсөн долоо хоногт техникийн засвараар 9%-иар унаад байв.

Тэгвэл Bloomberg-ийн шинжээчид, тус компанийн ашгийг 💰84.3 их наяд вон буюу 💵55.1 тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа нь өнгөрсөн оныхоос 18 дахин өссөн үзүүлэлт юм.

Мөн ☝️нийт орлого нь 127%-иар өсөж, 169 их наяд вон буюу түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

Сүүлийн үед хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын өгөөж болон зах зээлийн нийлүүлэлтийн талаарх эргэлзээ дэлхийн чипний хувьцааны зах зээлийг савлуулаад байсан юм.

Мөн 🤖ChatGPT болон Claude-д зориулсан өндөр хүчин чадалтай санах ойн чипний хомсдол үүссэнээр 💽DRAM болон NAND санах ойн үнэ 40%-50%-иар өссөн нь Самсунгийн ашгийг огцом өсгөжээ.

Шинжээчид тус компанийн тайланг хиймэл оюун ухааны чипний эрэлт хүчтэй хэвээр байгааг батлана гэж хүлээж байна.

🌍Эх сурвалж: Bloomberg news
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

M

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.