Өнгөрсөн онд Монгол Улс 🌍163 улстай 27.2 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүнээс экспорт 15.8 тэрбум, импорт 11.4 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
------------------------
Мөнхийн хөрш болох БНХАУ, ОХУ-тай хийсэн худалдаа нийт эргэлтийн 79.5 хувийг эзэлж байгаагаас урд хөрштэй 18.8 тэрбум ам.долларын худалдаа хийж 💹9.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.
Харин хойд хөрштэй хийсэн худалдаанаас 📉2.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Нийт экспортын ⚒️87.1 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлснээс нүүрсний экспорт түүхэн дээд түвшинд буюу 90 сая тоннд хүрч өссөн ч хилийн дундаж үнэ тонн тутамд 64.5 ам.доллар болж буурснаар 5.8 тэрбум ам.долларын орлого олжээ.
Харин зэсийн баяжмалын экспорт үнэ болон биет хэмжээний хувьд давхар өсөж 💰5.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Дэлхийн зах зээл дээр 🪙алтны үнэ өссөнтэй холбоотойгоор манай улс 10.8 тонн алтыг Швейцар болон АНУ руу экспортолж, 1.2 тэрбум ам.долларын орлого олжээ.
🌍Эх сурвалж: ҮССХ
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл