Journal/Тойм/монголын-хөрөнгийн-зах-зээлд-юу-болов-тоим
Тойм

Монголын хөрөнгийн зах зээлд юу болов?-Тойм /2026.10.26-11.01/

Хөрөнгө оруулагчдын анхаарал юунд төвлөрч байна вэ? /2026.10.26-11.01/

ТTenger capital instituteNov 2, 20265 мин унших21 views
Монголын хөрөнгийн зах зээлд юу болов?-Тойм  /2026.10.26-11.01/

ТОВЧ

·        📊TOP-20 индекс долоо хоногт 0.34 хувиар өсөж, 10 сарын 30-нд 67'555.17 нэгжид хаагдлаа.

·        🏦Биржийн нийт арилжаа 49.09 хувиар буурч 161.30 тэрбум төгрөг болжээ.

·       🤝 Засгийн газар 10 сарын 28-нд бонд борлуулж, гурван жилийн өгөөж 11.196 хувь болов.

·       ☝️ Засгийн газар 10 сарын 28-нд зарим төрийн албан хаагчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэх шийдвэр гаргасан байна.

------------------------

Юу болов?

⛏️Нүүрсний арилжаа хумигдав

Биржийн нийт арилжаа 316.82 тэрбумаас 161.30 тэрбум төгрөгт буурлаа. Нүүрсний арилжаа 301.24 тэрбумаас 25.15 тэрбумд хумигдав.

------------------------

🚛Коксжих нүүрсний үнэ өсөв.

Коксжих нүүрсний арилжаа гурван удаа болж, 38'400 тонн борлуулагдав. "Энержи ресурс" ХХК ийн 10 сарын 30-ны арилжаанд үнэ тонн тутамд 1'210 юань болж, дуудлага худалдааны 1'150 юанаас 5.22 хувиар дээгүүр тогтжээ.

------------------------

💰Үндсэн цалин нэмэгдэх шийдвэр гарав.

Засгийн газар 10 сарын 28-нд эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг өмнөх оны түвшнээс 50 хувиар нэмэв. Зардал 170.1 тэрбум төгрөг болж, төсвийн тодотголд тусгагджээ.

------------------------

🏦Төсвийн хуулийн өөрчлөлт хороонд хэлэлцэгдэв.

Байнгын хороод 10 сарын 27 нд Төсвийн тогтвортой байдлын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэв. Гурван гишүүн төслийг буцаахыг хүссэн ч олонх дэмжээгүй тул хуралдаанд хэлэлцэгдэхээр болж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ-Татан авна уу👇

Хавсралт татахPDF
Т

Tenger capital institute

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.