Journal/Мэдээ/монголбанк-8-сард-3058-кг-үнэт-металл-худалдан-авлаа
Мэдээ

Монголбанк 8 сард 3,058 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 🏦2026 оны 8 сард 3,058.0 кг үнэт металл худалдан авсан байна. Харин оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн худалдан авчээ.

ТКТэнгэр Капитал институтSep 2, 20265 мин унших2 views

Энэ нь өмнөх оны мөн үеэс 📈 54.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Найман сард 1 грамм алтыг дунджаар 507,274.76 төгрөгөөр авсан байна. Салбараар нь авч үзвэл Баянхонгор аймаг дахь салбар 2,130 кг, Дархан-Уул дахь салбар 616 кг үнэт металл авчээ.

Алтны худалдан авалтын өсөлт гадаад валютын улсын нөөцийг 2026.07 сарын байдлаар 💲7,962.7 сая ам.долларт хүргэж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжиж байгаа ч дэлхийн зах дээр алтны үнийн уналт үргэлжилбэл нөөцийн үнэлгээний өсөлт саарах эрсдэлтэй.

🌍Эх сурвалж: Монголбанк

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.