Энэ лхагва гарагт Туркэд болох НАТО-гийн уулзалтын үеэр Дональд Трамп 🤝Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган нартай ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөжээ.
------------------------
Трамп, Зеленский нарын хувьд 5 дахь жилдээ үргэлжилж буй Орос,Украины дайныг эцэслэх талаар ярилцахаар төлөвлөсөн ч энэ нь Оросын талын газар нутгийн хатуу шаардлага, 🪖АНУ, Ираны мөргөлдөөний улмаас гацаанд ороод байгаа юм.
НАТО-гийн уулзалтын хувьд 🗽цагаан ордноос холбоотнуудаа батлан хамгаалахын зардлаа ДНБ-ийн 5 хувьд хүргэхийг шаардаж, Европоос 5,000 цэргээ татах шийдвэр гаргасан нь асуудал болоод байна.
Мөн АНУ, Израилийн Иранд эхлүүлсэн дайнаас үүдэлтэй 🪔эрчим хүчний хямрал, Гренландын газар нутгийн асуудал нь Вашингтон болон НАТО-гийн харилцааг хурцатгаад байгаа юм.
🌍Эх сурвалж: Bloomberg news
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл