Шалтгаан нь ☝️АНУ, Ираны хурцадмал байдлын улмаас Хормузын хоолойгоор тээвэрлэх газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой.
АНУ-ын🗽 арми Хормузын хоолойн орчим дахь Ираны байршлуудад цохилт өгсөн бол Иран АНУ-ын цэргийн баазууд руу довтолж Йордан руу пуужин харвасан байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп Иран дахин довтолвол илүү хүчтэй цохилт өгнө гэж анхааруулжээ. Даваа гарагийн байдлаар Хормузын хоолойгоор🛢️17 сая баррель газрын тос тээвэрлэсэн нь тус усан зам дэлхийн эрчим хүчний зах зээлд ямар чухал болохыг харуулж байна.
Хэрэв👆 мөргөлдөөн цаашид хурцдаж, Хормузын хоолойн тээвэрлэлт зогсвол газрын тосны нийлүүлэлт буурч, үнэ дахин огцом өсөх, улмаар дэлхийн инфляц болон төв банкуудын хүүгийн бодлогод дарамт үүсэх эрсдэлтэй.
🌍Эх сурвалж: TradingEconomics
------------------------
🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/
☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272
📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот



Сэтгэгдэл