Journal/Мэдээ/богд-банк-ану-д-ipo-хийхээр-бэлтгэж-байна
Мэдээ

Богд банк АНУ-д IPO хийхээр бэлтгэж байна

Богд Банкны толгой компани болох Кайманы арлуудад бүртгэлтэй Bogd FT Limited нь 2026.09.01-нд АНУ-ын🗽 Үнэт цаас, биржийн хороонд (SEC) урьдчилсан танилцуулгаа хүргүүлж, Нью-Йоркийн хөрөнгийн биржид “BOGD” тикерээр хувьцаагаа бүртгүүлэхээр төлөвлөж байна.

ТКТэнгэр Капитал институтSep 3, 20265 мин унших6 views

Тус IPO-оор 6.25 сая ширхэг хувьцааг 4–6 💲ам.долларын үнээр санал болгож, нийт 25–37.5 сая ам.долларын хөрөнгө татахаар төлөвлөснөөс ойролцоогоор 70%-ийг Монгол болон Төв Азийн зах зээл дэх зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах юм байна.

Тус банкны👆 санхүүгийн үзүүлэлт 2025 оны байдлаар Өөрийн хөрөнгө: 207.1 тэрбум төгрөг, цэвэр хүүгийн орлого: 60.7 тэрбум төгрөг, цэвэр ашиг: 50.1 тэрбум төгрөг, ROE: 24.2% байна

Богд Банкны IPO амжилттай хэрэгжвэл Монголын банкны салбарт олон улсын хөрөнгө оруулагчдаас шууд хөрөнгө татах шинэ боломжийг нээх ач холбогдолтой юм.

🌍Эх сурвалж: Capital Markets Mongolia, Bloomberg news Mongolia

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.