Journal/Мэдээ/ану-ын-засгийн-газрын-бондын-өгөөж-дахин-өслөө
Мэдээ

АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж дахин өслөө

Өнгөрсөн сарын 19-нд АНУ-ын🗽 Сангийн сайд Скотт Бессент Засгийн газрын урт хугацаатай бондын өгөөжийн өсөлтийг зогсоох зорилгоор буцаан худалдан авах шийдвэрээ зарласан ч нөлөө нь богино хугацаанд үргэлжиллээ.

ТКТэнгэр Капитал институтSep 2, 20265 мин унших1 views

Тодруулбал 👆 өчигдрийн байдлаар АНУ-ын Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын өгөөж буцаад 5.27%-д хүрсэн бол зээлийн хүүгийн гол шалгуур болох 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.80%-д хүрч, 2025 оны 1 дүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

АНУ-ын өр, инфляц нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдыг илүү өндөр өгөөж шаардахад хүргэж байна. Мөн Холбооны Нөөцийн Сан 🏦 (ХНС) энэ сарын хурлаар бодлогын хүүгээ өсгөх магадлал 70%-д хүрснээр 2 жилийн хугацаатай бондын өгөөж 4.40% болж дээшилжээ.

Бондын өгөөжийн өсөлт📢 зөвхөн АНУ-аар хязгаарлагдсангүй. Германы 30 жилийн хугацаатай бондын өгөөж 2011 оноос хойших, Их Британийнх 1998 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТК

Тэнгэр Капитал институт

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.