Journal/Мэдээ/ану-иранд-өгөх-цэргийн-цохилтоо-цуцалж-шинэ-хэлэлцээг-эхлүүлэхээр-боллоо
Мэдээ

АНУ Иранд өгөх цэргийн цохилтоо цуцалж, шинэ хэлэлцээг эхлүүлэхээр боллоо

АНУ-ын 🗽Ерөнхийлөгч Дональд Трамп Иран руу хийхээр төлөвлөсөн агаарын цохилтоо цуцалснаар өнөөдрөөс хоёр тал шинэ энхийн хэлэлцээр эхлүүлэх болсныг мэдэгдлээ.

ТАТэнгэр академи Aug 3, 20265 мин унших0 views

Тэрээр 👆 Ойрх Дорнод дахь холбоотнууд ялангуяа Саудын Арабын хүсэлтээр цэргийн ажиллагааг зогсоосон бөгөөд Ормузын хоолойг эргэн нээх, Ираны цөмийн хөтөлбөрийг эцэслэх тохиролцоонд хүрэх боломжтой гэсэн байна.

Энэхүү шийдвэрийн дараа олон улсын зах зээл дээр Brent түүхий тосны үнэ 7 хувиар буурч баррель нь 💲 81.55 ам.доллар боллоо. Мөн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Оман улсын зуучлалтайгаар Ормузын хоолойн тээвэрлэлтийг нээх хэлэлцээр сүүлчийн шатандаа орж байгааг баталсан ч, Тегераны зүгээс зэвсэгт хүчний🪖бэлэн байдлаа өндөр түвшинд хадгалсан хэвээр байна.

🌍Эх сурвалж: Bloomberg news

------------------------

🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn/

☎️Холбоо барих: 📱8614-0272, 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

##dailynews
ТА

Тэнгэр академи

Мэдээлэл судалгааны алба

Тэнгэр Капитал компанийн дэргэдэх "Tenger academy" нь дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл · сэтгэгдэл бичих
?
Сэтгэгдлүүд админ зөвшөөрсний дараа харагдана.
Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.